Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.05.19/ олон нийтэд танилцууллаа. Тус хуулийг Монгол Улсын Засгийн газар 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус хуулийн төслийг сайжруулах, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
УИХ-аас 2024 оны зургадугаар сард Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Тус хуулийг дагуулж Монгол Улсад анх удаа Гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны шүүх болон Гэр бүл хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан. Энэхүү Гэр бүл хүүхдийн шүүх нь ямар хэргийг яаж шийдвэрлэх юм, олон улсын жишигт нийцсэн байдлаар яаж гэр бүл хүүхдийн хэргийг шийдэх вэ гэдэг дээр Засгийн газар ажилласан байна. Мөн олон улсын судлаачид санал бодлоо солилцсон гэдгийг төсөл санаачлагчид хэлэв.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл таван бүлэгтэй. Тус хуулийг дагуулаад Эрүүгийн хууль, Гэр бүлийн хууль зэрэгт өөрчлөлт оруулж байгаа ажээ. Одоогийн хууль эрх зүйн хүрээнд Иргэний хэргийн шүүхийн нэг бүлгээр гэр бүлийн хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа. Гэр бүлийн хэрэгт гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, дундын хөрөнгө хуваах зэргийг шийдэж байна. Ингэхдээ хүүхдийн хэргийг бүрэн дүүрэн тогтоох шүүгчийн идэвхтэй оролцоо байдаггүй байна.
Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсвэл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, хамтын тээгч эхээр хүүхэд тээлгэх зохиомлоор үр суулгах нь гэр бүл өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулах гэх зэрэг шинэ тутам тулгамдаж буй асуудлуудыг одоо хэрэгжиж буй хууль бүрэн зохицуулж чадахгүй байгааг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан байна. Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсвэл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлтээ цуцлуулж эхнэр нөхөр тусдаа амьдарч эхэлсэн үед хүүхэд эцэг эхийнхээ хэн дээр байхаас үл хамаарч эцэг эсвэл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж өгчээ. Хүүхэдтэйгээ уулзахгүй, эсвэл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.
Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгасан байна.
| Хүүхэдтэйгээ уулзахгүй, уулзуулахгүй бол шийтгэл оногдуулдаг болно |
НҮБ-ын бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхалтын шинжээч манай улсад ажиллаж байна
2026-05-19 15:23:43
2026-05-19 09:20:46
Төлбөрийн баримтгүй худалдаалсан махаа орон нутгаас нөхөж бүрдүүлэх үүрэг өглөө
2026-05-18 16:55:24
2026-05-19 15:42:21
Дорнын талд хулан дахин нутагшиж эхэлжээ
2026-05-19 15:35:24
Маргаашаас хоёр хоног цас, бороо орно
2026-05-19 15:30:50
НҮБ-ын бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхалтын шинжээч манай улсад ажиллаж байна
2026-05-19 15:23:43
Хүүхэдтэйгээ уулзахгүй, уулзуулахгүй бол шийтгэл оногдуулдаг болно
2026-05-19 14:04:28
2026-05-19 12:56:10
2026-05-19 10:29:56
2026-05-19 10:27:35
2026-05-19 09:20:46
2026-05-19 09:07:46
2026-05-19 09:05:28
2026-05-19 09:02:30
2026-05-19 08:52:25
2026-05-19 08:46:28
2026-05-19 08:43:42
НӨАТ-ын сугалааны азтан лхагва гарагт тодорно
2026-05-18 17:05:37
Төлбөрийн баримтгүй худалдаалсан махаа орон нутгаас нөхөж бүрдүүлэх үүрэг өглөө
2026-05-18 16:55:24
Коллеж ч төгсөөгүй хүнийг төсвийн байгууллагын нягтлангаар авч, ₮49,7 саяын цалин өгчээ
2026-05-18 16:40:50
2026-05-18 16:30:14
Танилц: Энэ жилийн ЭЕШ-ын хуваарь
2026-05-18 16:26:29
ЗГ: Нөөцийн махны Е-баримтаар тулгаж, дутсан зөрүүг тодорхой болгоно
2026-05-18 16:05:18
Насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ
2026-05-18 15:55:58
2026-05-18 13:54:40
2026-05-18 12:10:34
2026-05-18 11:37:15
2026-05-18 10:28:32
2026-05-18 09:32:51
2026-05-18 09:20:16
2026-05-18 09:15:11
Гүүр тавих, газар шороо ухахад муу
2026-05-18 07:17:13
Улаанбаатарт 15 хэм дулаан
2026-05-18 07:15:40