Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 982 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 955 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэг хийн, 1 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан тушаалтанд хахууль өгсөн, мэргэжлийн бус иргэнийг ажилд томилсны улмаас байгууллагад хохирол учруулсан, өөртөө 20,0 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандив дэмжлэгийн мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авсан, ажилтанд үндэслэлгүй олгосон цалинг өөртөө буцаан авсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Эх сурвалж: АТГ
| Шаардлага хангахгүй компанид ₮6,5 тэрбумын тендер өгчээ |
Ж.Алдаржавхлангийн оронд Н.Батсүмбэрэлийг бүлгийн дэд даргаар сонголоо
2026-05-11 15:35:25
НҮБ-ын Хүний эрхийн комиссар төв ганданд зочиллоо
2026-05-11 11:20:41
Трамвай төслийн удирдагч Л.Ану-Үжинг түгжрэл бууруулах зохицуулагчаар томиллоо
2026-05-11 11:02:55
Байгаль хамгаалагч нарт давсан орлогын эх үүсвэрээр мотоцикл авч өглөө
2026-05-12 17:34:48
12-р ангийн хүүхдүүд машинтай осолдож, нэг охин нас барлаа
2026-05-12 17:06:20
Насанд хүрээгүй хүүхдийг 4 жил хүчирхийлсэн А нөхөн төлбөрийг хүчингүй болгохоор давж заалдлаа
2026-05-12 16:29:58
Шаардлага хангахгүй компанид ₮6,5 тэрбумын тендер өгчээ
2026-05-12 16:00:40
Манай улс 170 мянган тонн жимс, хүнсний ногоог Эрээн боомтоор импортолжээ
2026-05-12 10:17:10
"Найрамдал" зусланд амрахад 453,500-891,000 төгрөгийн үнэтэй байна
2026-05-12 10:15:27
Ачааны машин Приус мөргөлдөж, шатжээ
2026-05-12 10:09:21
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ
2026-05-12 09:51:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-05-12 09:44:31
Ц.Дагвадоржийн хаалттай хоригдох хэсэгт өөрчлөлт оруулж, Э.Г, Э.Н нарыг дахин буруугүй гэж үзлээ
2026-05-11 20:24:48
Эрээн хот жилд 6 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай болно
2026-05-11 19:57:32
Сурагчдад сүү өгөх фермерүүдэд зээл олгож, дийлэнх хувийг нийслэлээс төлнө
2026-05-11 17:58:28
697 хүүхэд мопед, скүүтер унаж явсныг илрүүллээ
2026-05-11 17:38:49
BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана
2026-05-11 16:09:20
Ж.Алдаржавхлангийн оронд Н.Батсүмбэрэлийг бүлгийн дэд даргаар сонголоо
2026-05-11 15:35:25
НҮБ-ын Хүний эрхийн комиссар төв ганданд зочиллоо
2026-05-11 11:20:41
Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цас, бороо орно
2026-05-11 11:14:13
СГЗ Ш.Гүрбазар 71 насандаа таалал төгслөө
2026-05-11 11:07:52
Трамвай төслийн удирдагч Л.Ану-Үжинг түгжрэл бууруулах зохицуулагчаар томиллоо
2026-05-11 11:02:55