Шадар сайд Н.Номтойбаяр 2016 онд барилгын ажил нь эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй 512 айлын “Онцгой хотхон” орон сууцны барилгын талбайд ажиллалаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70 гаруй хувьтай, 320 орчим орон сууц нь борлуулагджээ. Гэвч цар тахал, гүйцэтгэгч компанийн санхүүгийн маргаанаас үүдэлтэйгээр 10 жил байраа хүлээж буй иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах шаардлагатай байна. Тиймээс хурдан хугацаанд барилгын ажлыг дуусгах талаас нь асуудлыг судална. Орон сууц ашиглалтад ороход шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг үлдсэн орон сууцныхаа борлуулалтаар нөхөх гэх мэт санхүүгийн асуудлуудыг зохицуулж, иргэдийг хохиролгүй болгоход анхааран ажиллана.
Энэ жишээнээс харвал цаашид аливаа салбарууд өөрсдийн гэсэн хотхон, хороолол захиалж, ажилчдынхаа нийгмийн баталгааг нь хангах гэж оролддог нь төдийлөн үр дүнд хүргэдэггүйг харуулж байгаа юм. Харин албан хаагчдад ипотекийн таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг эрэлхийлэх нь үр дүнтэй гэж үзэж байна" гэв.
| Шадар сайд иргэдийг 10 жил хүлээлгэсэн "Онцгой хотхон”-ы барилгыг дуусгана гэлээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44