2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хууль батлагдсанаар:
Энэхүү хууль нь олон хүний амь насыг аврах, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх чухал шинэчлэл боллоо. Хуулийн төслийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцсон.
Монгол Улсад анх удаа 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсанаар 2025 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслийг дахин УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажиллаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 5 удаа, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 3 удаа хэлэлцэн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн ийнхүү эцэслэн баталлаа.
| “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа |
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
2026-09-10 12:34:56
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08