Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэний дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжлах асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгосон.
Харин өмнөх дарга А.Баяр түүнд тамгаа өгөх үү, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байсан. Учир нь түүнийг сонгогдох үед тамга хүлээлгэн өгөөгүй. Тэгвэл НИТХ-ын дарга асан А.Баяр түүнд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана.
Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно" гэжээ.
| НИТХ-ын дарга А.Баяр ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ |
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
2026-09-10 12:34:56
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08