Долоо хоногийн даваа гараг бүр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагаас АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа юм. Гэхдээ АН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн даргыг сонгох асуудал яригдаж магадгүй байна.
Учир нь, О.Цогтгэрэл дарга бүлгийн даргын ажлаа өгнө гэдгээ албан ёсоор илэрхийлээд хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудал яригдаж эхэлсэн тул энэ талаар намын, бүлэг зөвлөлүүд хэлэлцэх магадлал бий.
| УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10:00 цагаас хуралдана |
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-22 09:36:53