Өнгөрөгч баасан гарагийн шөнө НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан өрөөнд нэгжлэг хийж, нэг компанид хувь эзэмшдэг Ш.Мөнхсайхан нарыг саатуулжээ.
Учир нь "Сэлбэ дэд төв" төслийн долоон багц ажлын нэг багцын гүйцэтгэгчээр түүний хувь эзэмшдэг компани шалгарсан тул албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. “Сэлбэ дэд төв” төслийн барилгын талбайд дөрвөн монгол компани ажиллаж буй. Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл дээрх компаниудын нэг болох “Професионалстрой” ХХК нь Б.Сэргэлэнбаатарын эзэмшлийнх байна. Харин эцсийн өмчлөгчөөр "Үнэн ба зөв" намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан бүртгэлтэй. Тус компани Сэлбэ дэд төв төслийн багц 4.2 болох 994 айлын 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын 223.4 тэрбум төгрөгийн тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Сэлбэ дэд төвийн тендерийг нээлттэй тендерийн аргаар зохион байгуулсан. Харин сонгон шалгаруулалтад нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх тухайд авч үзвэл, “Нийтийн албан тухай хууль”-ийн гуравдугаар бүлэгт албан тушаалтанд тавигдах, хориглолт хязгаарлалтыг 10-22 хүртэлх зүйлд тодорхойлсон байдаг. Ингэхдээ шууд утгаар НИТХ-ийн төлөөлөгчийн хувь эзэмшдэг компани тендерт оролцож болохгүй гэж тухайчлан зааж өгөөгүй байна. Түүнчлэн тендерийн хуульд заасны дагуу нээлттэй, харьцуулалт, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах гэсэн дөрвөн аргаар зохион байгуулдаг аж. Мөн хуулийн 6, 7 зүйлд тендерт оролцогчийн ерөнхий шаардлага, тэдгээрийг магадлах асуудлыг тусгасан бөгөөд нийтийн албан тушаалтны хувь эзэмшдэг компанийг хориглох агуулга байхгүй байна.
Засгийн газраас "Туулын хурдны зам" төсөлтэй холбогдох хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуустал зогсоох шийдвэр гаргасан энэ үед НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулсан нь тус төсөлтэй холбоотой мэт харагдаж байгаа ч түүний саатуулагдаад буй гол учир нь "Сэлбэ дэд төв" төсөл юм байна.
| "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44