УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.04.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 дахь өдрөө үргэлжиллээ. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус оноолоо.
Шүүгдэгч Б.Энх-Амгаланыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд;
Шүүгдэгч З.Энхболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Хэргийг сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
| З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноолоо |
ЖДҮ зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
2026-04-17 14:31:53
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Израиль–Ливаны гал зогсоох гэрээ хэрэгжиж, АНУ–Ираны хэлэлцээ “ойрхон” байна
2026-04-17 17:39:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна тохиромжгүй
2026-04-17 17:30:34
З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноолоо
2026-04-17 17:02:14
"Гүнжийн ам"-наас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн төрийн албан хаагчид ял оноолоо
2026-04-17 16:52:34
2026-04-17 16:21:10
2026-04-17 15:46:58
ЖДҮ зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
2026-04-17 14:31:53
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
2026-04-17 11:47:46
2026-04-17 11:22:38
2026-04-17 11:12:18
2026-04-17 11:06:15
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00