Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ |
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
2026-04-17 09:44:10
2026-04-16 13:54:42
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
2026-04-17 11:47:46
2026-04-17 11:22:38
2026-04-17 11:12:18
2026-04-17 11:06:15
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00
2026-04-16 16:36:28
Улаанбурханаар нас барсан тохиолдол 17 боллоо
2026-04-16 16:29:52
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Өрхийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг нэмж, дундаж үнийг 95969 төгрөг болголоо
2026-04-16 15:58:19
2026-04-16 15:02:47
2026-04-16 14:51:07
“ДЦС-3” ТӨХК-ийн өр ₮37.5 тэрбум, авлага ₮38 тэрбум байна
2026-04-16 14:10:52
БГД-т 9,2 килограмм “Мөнгөн ус” худалдах зорилгоор хадгалж байжээ
2026-04-16 14:03:52
2026-04-16 13:54:42
2026-04-16 13:25:31
2026-04-16 13:19:23
Дөрөв хоногт цахилгаан дугуй, суррон, мопедийн 48 осол гарчээ
2026-04-16 12:31:45
УДЭТ-ын гадаа өв соёл таниулах түр байгууламж байршуулна
2026-04-16 12:23:07
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Таван шарын гармын баруун талын замыг 7 хоног хаана
2026-04-16 10:26:24
Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-04-16 10:21:16
18 жүдоч Азийн аваргыг зорилоо
2026-04-16 10:02:27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-16 09:56:51
Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-16 09:53:16
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54