УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонслоо.
Бүлгийн хурлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Монголын эдийн засгийн голлох салбар экспортын орлогын 95 хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлэгч Ашигт малтмалын салбарын эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай. Салбарын яамнаас боловсруулж байгаа хуулийн төслийн боловсруулалт, үзэл баримтлалын талаарх мэдээллийг бүлэг сонслоо. Бүлгийн гишүүд баялгийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлсэн. Улмаар хуулийн төслийг илүү боловсронгуй болгож, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн саналд тогтлоо” гэв.
Хуулийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дэлхийн эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Ашигт малтмалын хуулийг өөрчлөх, шинэчлэх шаардлага бий болоод олон жил болсон. Хуулийн хүрээнд ашигт малтмалын салбарын орлогыг шударга хуваарилах, оролцогч талуудыг тэгш боломжоор хангах нь чухал байна. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэмжиж ажилласан тухайн сум орон нутагт нь АМНАТ-ийн 10 хувь дээр 20 хүртэлх хувийг олгодог болгох нь зүйтэй. Хоёр дахь асуудал нь хайгуулын судалгаатай холбоотой. Манай улсын хувьд хайгуулын судалгааны салбарыг орхигдуулсан. Тодруулбал, 1039 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 3.3 хувийг эзэлж байна. Харин 1778 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувийг хамарч байна. Олон улсын жишгээр хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 5-10 дахин их байж уг салбар хөгждөг. Манай улсад эсрэгээрээ байна. Түүнчлэн эрлийн ажлыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх нь чухал. Ил тод нээлттэй явуулснаар салбарын хөгжил шат ахих ёстой. Гурав дахь асуудал нь үйлдвэржих бодлогыг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрийг бий болгоно. Иймд яамнаас Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийг оруулж ирнэ. Ашигт малтмалын салбарыг төрөлжүүлж, зэсийн салбарыг гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай” гэв.
| МАН-ын бүлэг: Ашигт малтмалын үйлдвэржих бодлогыг хөгжүүлж, боловсруулалтыг сайжруулна |
2026-04-13 17:26:08
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 18:02:28
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37