АТГ он гарсаар эхний 3 сард 103 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Заримыг дурдвал:
- нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан;
- удаа дараагийн үйлдлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан;
- иргэдийн харилцах дансаар нийт 35,7 сая төгрөг авч хувьдаа зарцуулж давуу байдал бий болгосон;
- өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн;
- бичиг баримт хуурамчаар үйлдэн бусдад давуу байдал бий болгосон;
- өөрийн төрсөн хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон;
- хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх мэт хэргийг шүүлгэхээр шилжүүлсэн байна.
| ₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ |
|