Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2026.04.01/ хуралдлаа. Хуралдаанд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцож, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг танилцууллаа.
Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн газрын дарга Ю.Отгонбилэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв. Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого, яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах төвлөрлийг сааруулах, эм зүйн салбарын хөгжлийн бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмж, ахмад настны эмийн хөнгөлөлтийн талаар танилцууллаа.

Түүнчлэн Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд банкуудаас олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл, түүний ахмад настны санхүүгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд танилцуулгатай холбогдуулан санал асуулт тавьж, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц бодлогыг боловсронгуй болгох чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Тэтгэврийн зээл ахмадуудад эрсдэл учруулж байна |
2026-06-12 10:59:53
2026-06-12 10:30:21
2026-06-12 09:43:33
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31