ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэн "Хатан туулаа аваръя" хөдөлгөөнийг эсэргүүцэн жагсах хүмүүсийг бэлтгэж ир хэмээн хорооны ажилчид руу ярьж 25 хүн бэлдэхийг тушаасан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Уг мэдээлэл үнэн гэдэг нь жагсаалд албадлагаар очсон ахмад иргэдийн яриагаар батлагдсан нь анхаарал татаж байна.
Даваа гарагт зохион байгуулагдсан жагсаалд оролцогчдын дийлэнх нь өөрсдийн санаачилгаар бус, харин “хорооноос дуудсан” гэх ахмад настнууд, тэр дундаа ХУД-ийн иргэд байлаа. Мөн үзэл бодлоо илэрхийлэх зорилготой, сайн дурын иргэдээс илүүтэй зохион байгуулалттай, “дайчилсан” шинжтэй байдал ажиглагдсан нь олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлсэн юм.
Энэ нөхцөл байдал нь зөвхөн нэг удаагийн жагсаалын асуудлаас хальж, дүүргийн удирдлагын ёс зүй, хууль хэрэгжилтийн асуудлыг сөхөхөд хүргэв. Энэхүү жагсаал зохион байгуулагдахаас өмнө ХУД-ийн төлөөлөгч Ц.Оюунгэрэл “Хатан туулаа аваръя” хөдөлгөөнийг зохион байгуулсан. Ц.Оюунгэрэл нь засаг дарга Б.Цэрэнг ХУД-ийн иргэдийг төлөөлж буйн хувьд хуульд заасан үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй, ялангуяа байгаль орчны хамгааллын чиглэлд ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Хамгийн ноцтойд тооцогдож буй асуудал нь Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах газар нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх асуудал юм.
Мэдээллээр бол 2026 оны гуравдугаар сарын 18-наас эхлэн уг бүсэд барилга байгууламж барих зорилгоор бургас моддыг олноор нь тайрч, устгасан гэх зөрчил илэрсэн байна. Энэ нь Монгол Улсын Байгаль орчны тухай хууль болон тусгай хамгаалалттай бүсийн дэглэмийг зөрчсөн байж болзошгүй ноцтой үйлдэлд тооцогдож байгаа юм. Туул гол нь нийслэлийн ундны усны эх үүсвэр, экосистемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй тул ийм төрлийн үйл ажиллагаа олон нийтийн бухимдлыг төрүүлэх шалтгаан болжээ.
Ийн нэг талаас иргэдийн хөдөлгөөнийг саармагжуулах, эсэргүүцэх зорилготой байж болзошгүй “зохион байгуулалттай жагсаал” гэх хардлага, нөгөө талаас байгаль орчны эсрэг хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл давхар яригдаж эхэлснээр ХУД-т улс төр, иргэний нийгмийн түвшний томоохон хагарал үүсэх нөхцөл бүрдээд байна.
Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Туул голын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагын хувьд Засаг дарга Б.Цэрэн хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж Ц.Оюунгэрэл үзэж байна. Иймд түүнийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн шаардлагад дурджээ. Дүүргийн энгийн иргэдийн эрх ашгийг зорчин албадан жагсаачихаад албан бичигт нь огт хариу өгдөггүй ойшоодоггүй засаг даргаа халах цаг Хан-Уул дүүргийн иргэдэд иржээ.
| ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэнг тус дүүргийн иргэд эргүүлэн татах уу |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02