УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё

Сүүлийн үед улс төрд нөлөө бүхий эрхмүүд шил шилээ дарсан мэдэгдлүүд гаргаж, аль нэг ярилцлагаар өөр нэгнийхээ ёс зүйгүй, бүр цаашлаад гэмт хэргийн шинжтэй, нуун дарагдуулсан, авлига албан тушаалын ноцтой үйлдлүүдийг илчилсээр байна.

Иргэдийн төрд итгэх итгэл алдарч, улстөрчдийн үг үйлдлүүд жинхэнэ эргэлзээ төрүүлэх болов. Бид хэнд итгэх ёстой вэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гэр бүлээс гадуурх харилцаагаа хэдэн жил нуун далдалж, улмаар хоёр хүүхэдтэй болоод өөр амьдралтай байсных нь дараа авааль эхнэр нь мэдсэн гэдгээ цахим сүлжээнд бичиж байв. Гишүүн болохоосоо өмнө Д.Бум-Очир МУИС-д багшилдаг, ёс суртахууны хувьд учир дутагдалтайг нь хэлж ярих оюутнууд ч цөөнгүй байж. Яван явсаар тар нь танигдаж, гэр бүлээс гадуурх урт удаан харилцааг үүсгэсэн гэдэг.

Мөн тэрбээр Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нь 2001-2004 оны хооронд Боловсролын зээлийн сангийн 172 сая төгрөгийн зээлээр суралцаж төгссөн боловч санд нэг ч төгрөгийг эргүүлж төлөөгүй. Түүгээр ч зогсохгүй 2013 онд Боловсролын сайд Л.Гантөмөр байх үедээ Д.Бум-Очирыг зээлээс чөлөөлж, төлбөрийг нь тэглэсэн. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг 25 жилийн турш хүүгүй ашиглаж байна гэсэн үг. Дараагийн дурдах гишүүн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр ч мөн Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан зээлээ төлсөн эсэх нь эргэлзээтэй. Хоёрхон хоногийн өмнө түүний БЗС-ийн асуудлыг шалгуулах талаар зарим гишүүд дуугарч эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг өргөсөн тангаргаасаа няцаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хүсэлт өгсөн.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан. Дээр нь нэмээд 1.5 сая ам.долларын хахууль авсан байж ч болзошгүй гэсэн маш ноцтой мэдээллүүд гарсан. Үүнд Б.Энхбаяр худал үг гэж хэлэхээс өөрөөр юуг ч нотолж чадсангүй. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь төө хэртэй зөрж байгааг олон нийт хангалттай харлаа. УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд тогтсон хариуцлага тооцдог бодлогын арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байна.


УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ