Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, мөн түүний эрх зүйн баталгааг нь бүрэн хангахаар тусгажээ.
Хуулийн төсөлд шүгэл үлээгчийн нэр, хувийн болон түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хатуу хориглож, ажлаас халах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг өс хонзон, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглосон байна. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлжээ.
Үүний зэрэгцээ, шүгэл үлээгчийг бодитоор дэмжих зорилгоор урамшууллын тодорхой, ил тод механизмыг хуульчилж, мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгууль, нөхөн төлбөр оногдуулах, эсхүл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ нь хураан авсан хөрөнгө, оногдуулсан торгох ялын хэмжээнээс хамаарч 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон нь шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх шинэ механизм болж байна.
Түүнчлэн, шүгэл үлээгчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулж, алдагдсан цалин, орлого, ажлын байртай холбоотой хохирол, нэр төр, алдар хүндийн болон сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцааны зардлыг нөхөн төлөхөөр тусгасан нь мэдээлэгчийг хамгаалах бодит баталгаа болно гэж үзэж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлэх нөхцөл бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох, ил тод, хариуцлагатай нийгмийн тогтолцоог бэхжүүлэх чухал суурь бүрдэх юм. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
| Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02