ХУД-ийн иргэдийг төлөөлж буйн хувьд Хуульд заасан үүргээ биелүүлээгүй ЗД Цэрэнг огцруулах асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэх шаардлага хүргүүллээ
Тэрбээр энэхүү шаардлагадаа дүүргийн удирдлага хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, ялангуяа байгаль орчныг хамгаалах чиглэлд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буйгаа онцолжээ. Тодруулбал, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах газар нутагт хууль, журмаар зөвшөөрөгдөөгүй барилга байгууламж барих зорилгоор 2026 оны гуравдугаар сарын 18-наас эхлэн бургас моддыг олноор нь тайрч, устгасан асуудал гарсан байна.
Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Туул голын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагын хувьд Засаг дарга Б.Цэрэн хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж Ц.Оюунгэрэл үзэж байна. Иймд түүнийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн шаардлагад дурджээ.

Мөн тэрбээр Туул гол нь нийслэлийн экологийн тэнцвэрт байдал, усны нөөцийн аюулгүй байдалд стратегийн чухал ач холбогдолтойг онцлоод, байгалийн унаган төрхийг нэгэнт алдвал нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал гэдгийг анхааруулсан байна. “Туул гол бол орлуулшгүй баялаг. Харин зам, барилга байгууламж, албан тушаалтнуудыг бид орлуулж чадна” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.
Уг асуудлыг ИТХ-аар хэлэлцэх эсэх, цаашид ямар шийдвэр гаргах нь олон нийтийн анхаарлын төвд орж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах, хууль хэрэгжилтийг хангах асуудал дахин хурцаар тавигдаж байна.
| Ц.Оюунгэрэл: Туул голыг хамгаалж чадаагүй Б.Цэрэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүллээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14