Малайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын хэсэг байгуулах захирамж гарч, 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ. Ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтах аж.
Охиныхоо амь насаа харамсалтайгаар алдсан хэргийн төлөө 21 жил тэмцэж яваа МУ-ын гавьяат багш С.Шаарийбуу энэ онд Малайзын холбооны дээд шүүхэд давж заалдаж, энэ үеэрээ монголын төрд анх удаа хандсан нь энэ билээ.
| Ш.Алтантуяа агсны аавыг дэмжих ажлын хэсгийг баталжээ |
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-22 09:36:53