Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс ирүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан тайлбар хүссэн тухай, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан тайлбар хүссэн тухай албан бичгүүдийг хэлэлцэж, тус тус хариу өгөхөөр тогтов. Харин гурван шүүгчээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон нийт шүүгчийн хуралдаанд хандан ирүүлсэн хүсэлтүүдтэй танилцаж, судалгаа хийх шаардлагатай гэж үзэн хойшлууллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс ирүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй танилцаж, эрх мэдэл хуваарилах, хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцүүлж ирүүлээгүй, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэж үзэн санал гаргахгүйгээр төслийг буцааж шийдвэрлэв.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас ирүүлсэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, санал хүргүүлэхээр тогтлоо.
Үүнээс гадна, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох санал болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос ирүүлсэн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл”-тэй тус тус танилцлаа. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хойшлуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсгийг тайлбарлах санал, уг санал гаргасан Захиргааны хэргийн танхим тайлбарлах шаардлагагүй гэж үзсэнийг хэлэлцэж, саналыг хүлээн авлаа.
Мөн Либертари нам (ЛН) үүсгэн байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнэ сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, өөрчлөлт оруулахаар тогтов.
| УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ |
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжээр ажиллаж байна
2026-03-17 13:49:19
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
Цэргийн баяраар төв талбайд эрүүл мэндийн үзлэгт орж, үзэсгэлэн, тоглолт үзээрэй
2026-03-17 12:32:13
“Урьхан”-ы гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нар Olloo ХК-иас 240 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхийн дарамт үзүүлж байна
2026-03-17 11:03:16
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна
2026-03-17 09:26:27
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2026-03-17 08:59:40
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-03-17 08:13:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-17 08:09:10
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33