Шадар сайд Х.Ганхуяг "Махны үнэ өндөр байгаа тул хоршооны зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Чанаргүйдсэн зээл байхгүй. Хоршооны малчдаас И-Монголоор дамжуулан санал хүсэлтийг нь авна. Бид малчдын худалдааг дэмжих зорилгоор CU сүлжээ дэлгүүрт хамтран ажиллах санал тавсан. Энэ дэлгүүр орон нутагт олон салбартай тул нэг лангууг дээр нь малчдын бүтээгдэхүүнийг худалдах санал тавьсан. Хоршооны зээлийг дөрвөн банкаар дамжуулан хоршоодод олгосон. Хяналт шалгалтын дараа зээлийг үргэлжлүүлэн өгөх эсэхийг шийднэ. Одоогоор зээл олголт зогссон байна" гэв.
Мөн, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад л хөнгөлөлттэй зээл олгоно. Ийм сайн жишиг тогтоосон хоёр хоршоо бий. Карбон зах зээл буюу нүүрс төрөгчийн зах зээлийг бүртгэлжүүлэх, цахим систем бий болгох шаардлагатай. Цахим систем хөгжүүлэхэд 3 сая орчим ам.доллар хэрэгтэй. Үүнийг нээснээр малчид нүүрс төрөгчийн зах зээлээс нэмэлт орлого олох боломжтой. Ер нь малчид бэлчээрээ дундаа үр ашигтайгаар, ариг гамтай ашигласан нөхцөлд л төрөөс дэмждэг байх нь зөв.
Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалтыг эхлүүллээ. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 хувийг хэрэглээнд зарцуулсан гэж таамаглаж байна. Шинэ хоршоог цаашид хоёр чиглэлд хөгжүүлнэ. Бэлчээрийн даац хэтэрсэн тул нүүрстөрөгчийн зах зээлтэй холбосноор малчид бэлчээрийн даацдаа тохирсон тооны малаа л маллана. Цахим систем буюу бүртгэлийг төр хийнэ.
Хоёр дахь чиглэл нь дундын хоршоод юм. Эдгээр нь агуулах, тээврийг хариуцан ажиллах хоршоод байна. Цаашид хэрэглээний болон малжуулах зээл олгохгүй. Би 11 аймгаар явахдаа олон хоршоотой танилцлаа. Сайн ажиллаж буй хоршоод байна. Махны экспорт өссөнд хоршоод хувь нэмрээ оруулсан. Гэхдээ хэрэглээний зээлийг төр хөхүүлэн дэмжиж болохгүй гэв.
Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 10578 хоршоо шинээр байгуулагдаж, 103 мянга орчим малчин гишүүнтэй болсон юм. Эдгээрээс 7000 хоршоо хөнгөлөлттэй буюу жилийн 6 хувийн хүүтэй зээл авсан. Энэ нь бодлогын хүү болох 12 хувиас хоёр дахин бага зээл юм.
Энэ оны улсын төсөвт энэ зээлд нэг ч төгрөг зарцуулахгүй. Нийт 894 тэрбум төгрөгийн зээлийг хоршоодод олгожээ.
| "Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно" |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02