Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа.
Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм.
Ингэснээр жилд 14–18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.
| Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа |
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
2026-03-12 17:11:10
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58