Төрийн түшээд та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олны өмнө ямагт ил байдгийг санаж, олон түмэн, залуу үе, хүүхэд багачуудад ёс зүйн манлайлал үзүүлж, зөв үлгэр дуурайлаар нийгмээ манлайлж, ард түмнийхээ эв нэгдлийг ямагт хамгаалж байх учиртай.
Монголчууд бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа мөн.
Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна.
УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ. Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог юм. УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул мөн. Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс Та айх хэрэггүй. Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс Та бас ангид байж чадахгүй. УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой юм. Манай ард түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөж, төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Эрхэм төрийн түшээд Та бүхэн энэхүү хуулийг баталснаар манай улсын ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой юм.
Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай. Тиймээс энэхүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа болох юм. Төрийн түшээд Та бүхэн “Түмний төлөө Төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэн, улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт Төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгээс...
| Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв |
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
2026-03-12 17:11:10
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58