Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцов. Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцлээ. Мөн зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Иймд энэ сард дахин уулзаж, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
| Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14