Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр (2024-2030 он)” дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Засгийн газрын 2025 оны “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-д заасны дагуу Ёс зүйн хорооны мөн оны 09 дүгээр тогтоолоор “Байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт"-ийг тодорхойлсон байдаг. Үүний дагуу Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлал, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа гэсэн гурван агуулгын хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр Төрийн захиргааны төв байгууллага (16 яам), Засгийн газрын агентлаг (40), аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (22) зэрэг төрийн болон нутгийн захиргааны нийт 78 байгууллагыг үнэлж, дүгнэлээ.
Дээрх шалгуур үзүүлэлтээр Батлан хамгаалах яам хамгийн өндөр үнэлгээг авч манлайлсан байна. Үнэлгээнд хамрагдсан нийт төрийн байгууллагуудаас яам 64.5 хувь, агентлаг 62.7 хувь, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 63.3 хувийн дундаж үнэлгээтэй байна. Нийт байгууллагын хэмжээнд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 55 хувь, томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлал 53 хувь, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа 86 хувь байна. Үнэлгээний дүнг Ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрээр баталгаажуулж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт зохих журмын дагуу хүргүүлэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх бодлого, үйл ажиллагааг төрийн байгууллагын бүх шатанд хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тогтвортой, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд салбарын түвшинд анхаарч, төрийн байгууллагад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага, томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайллыг бэхжүүлэх, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг бодит үр дүнд чиглүүлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай гэж үзлээ.
| Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ |
2026-04-29 17:50:49
2026-04-29 16:48:23
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27 18:44:21
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00
2026-04-29 18:18:05
2026-04-29 17:57:25
2026-04-29 17:50:49
Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026-04-29 17:20:05
2026-04-29 17:03:44
2026-04-29 16:48:23
2026-04-29 15:57:26
2026-04-29 15:02:17
"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
2026-04-29 13:05:54
Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно
2026-04-29 12:55:54
2026-04-29 12:01:06
2026-04-29 11:51:28
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, хөнөөжээ
2026-04-29 11:20:29
Вьетнамд алба хааж тэтгэвэрт гарсан 15 морийг эх оронд нь авч ирнэ
2026-04-29 11:01:18
Явган хүний зам хаасан зөрчлийг арилгах хугацаа өглөө
2026-04-29 10:52:49
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-04-29 10:46:42
2026-04-29 10:40:08
Дараах аймаг, сумдад цас, бороо орж байна
2026-04-29 09:24:22
2026-04-29 07:15:00
2026-04-29 07:10:00