Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.10) Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Тэрбээр энх тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ хариуцлагатай биелүүлж буй энхийг сахиулагчид болон өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг "Монгол цэргийн өдөр" болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарт, Зэвсэгт хүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцанд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлнэ. Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлага үүслээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран үндэсний аюулгүй байдлаа хангах нь чухал болоод байна. Өнгөрсөн жилүүдэд зарим аймгийн нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зуд, үер усны гамшиг нүүрлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр даалгасан үүргийг амжилттай биелүүлснийг бахархан дурдах учиртай" гэлээ.
2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтооход асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин дотоод нөөц бололцоо, инженер-техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл, техник, хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцоллоо.
| Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ |
2026-03-10 16:47:10
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12