Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж буй. Харин өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон “Пома” группийн Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан захирал Силвайн Дубай нар Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээ үзэглэлээ. Гэрээний хүрээнд талууд монгол инженер, мэргэжилтнүүдийг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх, системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад шаардлагатай техникийн дэмжлэг, сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш гурван жилийн хугацаанд “Пома” группийн хамт олон ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, сэлбэг хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдөр гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийж, хоёр тал харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурлаа” гэв.
“Пома” группийн Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, ашиглалт хариуцсан захирал Силвайн Дубай “Энэ оны сүүлээр буюу 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын нийт иргэд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ. Хамгийн найдвартай аюулгүй, шинэ технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ” гэлээ. Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм.
| Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02