УИХ-ын дарга Н. Учрал болон УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н. Учрал “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам – Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд болон УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм. Хөвсгөл аймагт нийгмийн салбарын суурь үйлчилгээ тодорхой хэмжээнд сайжирсан ч хөгжлийн дараагийн шатанд дэд бүтэц, үйлдвэрлэл, ажлын байр хамгийн чухал хэрэгцээ болж байгааг иргэд онцолж байна. Ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн болон жижиг үйлдвэрлэлийг дэмжих замаар орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох шаардлага өндөр байгааг хэлж байлаа.
Иргэдээс гаргасан саналуудаас:
• Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгах
• Зарим томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
2026 онд Хөвсгөл аймагт:
• Ерөнхий боловсролын сургууль – 10
• Цэцэрлэг – 6
• Эмнэлэг – 2
• Зам, гүүр – 6
• Бусад бүтээн байгуулалт гээд нийт 59 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Мөн Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ жил эхэлнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд чухал түлхэц өгнө.
| Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14