Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг танилцуулж, шийдвэрлэжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх “Төгсөлтийн аргачлал” төслийг 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшингээс доогуур орлоготой 5000 өрхийг хамруулж, тэдний боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжих цогц арга хэмжээг авна. Улсын хэмжээнд ядуурлын түвшин дорвитой буурахгүй, ялангуяа хөдөө орон нутагт хамрах хүрээ их байгаа тул засаг захиргааны нэгж, удирдлагын оролцоог хангасан дараах зарчмаар ажиллана:
• Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, дүүргийн Засаг даргатай, аймаг, дүүргийн Засаг дарга сум, хорооны Засаг даргатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.
• Орон нутгийн удирдлага нь амьжиргаа багатай өрхийн тоон мэдээлэлд тулгуурлан өрхийг сонгож хамтарч ажиллана.
• Газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор газар олгох, малжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад нь бүх талаар дэмжлэг үзүүлнэ.
• Ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, ААН, ТББ-уудыг уриалж хамтран ажиллана.
• Засаг дарга нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг дүгнэн, урамшуулах болон хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.
Үндэсний санаачилгын үр дүнг ажлын байртай болсон хүний тоо, жижиг зээлд хамрагдсан өрхийн тоо, шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон иргэдийн тоо зэрэг бодит үзүүлэлтээр хэмжинэ. Амжилттай хэрэгжүүлсэн аймаг, дүүрэг, сум, хороо болон дэмжиж хамтран ажилласан байгууллагуудыг оны эцэст Засгийн газраас шагнаж урамшуулна.
Үндэсний санаачилгын хэрэгжилтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэгдсэн удирдлагаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах ажээ.
Статистик мэдээл
• Хөдөө орон нутгийн хүн амын 35.5 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгаа бол хот суурин газарт 23.0 хувь байна.
• Иргэдийн мэдлэг, боловсрол, ур чадвар, хөдөлмөрийн хандлагын дутагдалтай байдал, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна.
• 2025 оны 4 дүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
• Нийт ажиллагчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүнтэй тэнцэж байна.
• Аймаг, дүүрэг, сум, хорооны засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчдийн тоо 9.0 мянга гаруй байна.
| Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02