Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.1 хувьтай байна. Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 259 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжихээс эрх шилжсэн төслүүд нэмэгдэж, нийт 350 төсөл, арга хэмжээ 2026 онд хэрэгжинэ. Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан. Нийт төсөл, арга хэмжээнээс 207 төсөл, арга хэмжээ нь ажил, 73 төсөл, арга хэмжээ бараа, 70 төсөл, арга хэмжээ нь үйлчилгээний ангилалд багтаж байна” хэмээв. Үргэлжлүүлэн нийт 350 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулах эрх олгосон 54, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 67, тендерийн материал хүлээн авч байгаа 37, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 82, зураг төсөв, ажлын даалгаваргүй 110 төсөл, арга хэмжээ байгааг танилцуулав.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах, бүтээн байгуулалтын улиралд багтааж ажлуудаа гүйцэтгэх үүрэг өглөө. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжихийг мөн үүрэг болгов.
| Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах үүрэг өглөө |
Гадаад харилцааны сайд Швед, Норвег улсад айлчилна
2026-03-02 10:00:02
Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Чойжилсүрэн сайдад дахин чиглэл өгөв
2026-03-01 16:50:02
Т.Аюурсайхан: Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов
2026-03-01 16:39:26
2026-03-02 17:21:48
2026-03-02 15:47:38
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
2026-03-02 15:21:36
2019 оноос хойш царцсан Рэнчинлхүмбийн сургуулийн барилгын асуудал шийдэгдлээ
2026-03-02 15:15:07
2026-03-02 15:11:34
Монгол улсыг аялал жуулчлалын шинэ төв гэж дүгнэлээ
2026-03-02 14:33:16
₮200 мянгын хахуул өгөөд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ
2026-03-02 14:23:22
Агнасан алтайн хойлог тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татлаа
2026-03-02 13:58:26
Д.Отгонбаатар: Хавар бөөлжүүлэг эмчилгээ хийхэд амны үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгийн галын илч сайжирдаг
2026-03-02 12:40:35
Иргэн: Солонгосчууд манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжлоод нэвтрүүлээгүй буцаасан
2026-03-02 12:34:50
Өнөөдөр болох цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлээрэй
2026-03-02 12:29:28
Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах үүрэг өглөө
2026-03-02 11:46:20
Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
2026-03-02 11:32:17
Долоо хоног үнэгүй үзэх боломжтой музейнуудын цагийн хуваарь
2026-03-02 11:28:43
Өнөөдөр Өндөр гэгээний давхар дүйчин өдөр
2026-03-02 11:19:25
2026-03-02 11:08:17
2026-03-02 10:50:14
Гадаад харилцааны сайд Швед, Норвег улсад айлчилна
2026-03-02 10:00:02
Ираны цохилтод АНЭУ, Бахрейн, Катар, Израилын хотууд өртжээ
2026-03-02 09:30:35
Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
2026-03-02 07:32:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-02 07:28:21