НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өчигдөр болж, нийслэлийн төсвийн бодлого төлөвлөлт бодит байдлаас хэр тасарсныг дахин харууллаа.
Уг хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Нийслэл 4.3 их наядын төсвийг сар хагасын өмнө баталчихаад, одоо 6.5 их наяд болгож нэмэгдүүлэх гэж байна” хэмээн онцолсон юм. Оны төгсгөлд баталсан төсвөө ердөө сар гаруйн дараа 2.2 их наядаар нэмэгдүүлэх гэж буй нь нийслэлийн санхүүгийн бодлого ямар ч тооцоо, хариуцлагагүй явж ирснийг илтгэнэ. Ийм богино хугацаанд ийм хэмжээний зөрүү гарч байна гэдэг нь төсөв анхнаасаа бодит судалгаа, нарийвчилсан төлөвлөлтгүй батлагдсаны тод жишээ.
Хотын удирдлагууд “мега төсөл” хэмээн гоё нэр зүүсэн ажлуудаар төсвийн өсөлтийг зөвтгөхийг оролдож байгаа ч эдгээр төслийн бодит үр ашиг иргэдийн амьдралд хэзээ мэдрэгдэх нь тодорхойгүй, олон жилийн дараа үр дүн нь харагдах эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байна. Үүний тод жишээ нь “УБ трамвай” төсөл юм. Өнгөрсөн жил уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, 28 жилийн хугацаанд жил бүр 66 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргана гэж тайлбарлаж байсан. Гэтэл өнөөдөр 2026 оны төсөвт уг төсөлд шууд 350 тэрбум төгрөг суулгаж оруулж ирсэн нь өмнөх бүх яриа, тооцоолол үндсэндээ худлаа байсныг харуулж байна.
Иргэдийн татвараар бүрдсэн нийслэлийн төсвийг ингэж богино хугацаанд, ийм их хэмжээгээр “засварлаж” буй нь хотын удирдлагын хариуцлагагүй, бодлогогүй шийдвэрийн илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад 4.3 их наядын төсөв хангалттай, бодитой гэж үзэн баталчхаад сар хагасын дараа 6.5 их наяд болгох шаардлага гэнэт гарсан бэ гэдэг асуултад хотын дарга, удирдлагууд тодорхой, үндэслэлтэй хариулт өгөх ёстой. Үгүй бол нийслэлийн төсөв иргэдийн эрх ашигт бус, цөөн төслийн нэрийн дор дураараа “тэлдэг” санхүүгийн хэрэгсэл болж хувирч байна гэх хардлага улам гүнзгийрэх нь гарцаагүй.
| Нийслэл оны өмнө баталсан төсвөө сар хагасын дотор 2.2 их наядаар нэмэгдүүлж, 6.5 их наяд болгоно |
2026-04-15 15:50:31
2026-04-15 15:39:36
Эх оронч худалдан авалтаар дэмжиж барааны жагсаалтыг баталлаа
2026-04-15 15:36:35
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Таван шарын гармын баруун талын замыг 7 хоног хаана
2026-04-16 10:26:24
Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-04-16 10:21:16
18 жүдоч Азийн аваргыг зорилоо
2026-04-16 10:02:27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-16 09:56:51
Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-16 09:53:16
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54
2026-04-15 16:47:02
Нас барсан иргэний ар гэрт олгодог тэтгэмжийн хүсэлтийг цахимаар шийднэ
2026-04-15 16:28:46
Танилц: Цахимаар мэдэгдэж нийслэлд эхлүүлж болох 100 бизнес
2026-04-15 16:17:36
2026-04-15 15:50:31
2026-04-15 15:39:36
Эх оронч худалдан авалтаар дэмжиж барааны жагсаалтыг баталлаа
2026-04-15 15:36:35
Зөвшөөрөл нэрийн дор шаарддаг дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөллөө
2026-04-15 15:34:15
2026-04-15 14:54:44
Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана
2026-04-15 14:26:38
“Дэлгэр хаан”-ыг аймгийн тахилгат уул болголоо
2026-04-15 14:17:56
2026-04-15 13:50:27
2026-04-15 13:03:46
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46