“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо. Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм. Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
| “Дулааны V цахилгаан станц”-ыг санхүүжүүлэх 200 тэрбумын үнэт цаас арилжаалах эрхийг Х.Нямбаатарт олголоо |
2026-04-15 15:50:31
2026-04-15 15:39:36
Эх оронч худалдан авалтаар дэмжиж барааны жагсаалтыг баталлаа
2026-04-15 15:36:35
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Таван шарын гармын баруун талын замыг 7 хоног хаана
2026-04-16 10:26:24
Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-04-16 10:21:16
18 жүдоч Азийн аваргыг зорилоо
2026-04-16 10:02:27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-16 09:56:51
Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-16 09:53:16
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54
2026-04-15 16:47:02
Нас барсан иргэний ар гэрт олгодог тэтгэмжийн хүсэлтийг цахимаар шийднэ
2026-04-15 16:28:46
Танилц: Цахимаар мэдэгдэж нийслэлд эхлүүлж болох 100 бизнес
2026-04-15 16:17:36
2026-04-15 15:50:31
2026-04-15 15:39:36
Эх оронч худалдан авалтаар дэмжиж барааны жагсаалтыг баталлаа
2026-04-15 15:36:35
Зөвшөөрөл нэрийн дор шаарддаг дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөллөө
2026-04-15 15:34:15
2026-04-15 14:54:44
Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана
2026-04-15 14:26:38
“Дэлгэр хаан”-ыг аймгийн тахилгат уул болголоо
2026-04-15 14:17:56
2026-04-15 13:50:27
2026-04-15 13:03:46
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46