УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлэв. Тэрээр энэ сарын 9-нд Еврозийн эдийн засгийн комиссын сайд нарын зөвлөлийн даргатай уулзсан.
Тус комисстой байгуулсан, гурван жилийн хугацаатай гэрээ хараахан хүчин төгөлдөр болоогүй байна. Өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө. Тус хөшөө Москва хотын Александровын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг.
Дараа нь УИХ, ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны зомиссын хоёрдугаар хуралдаанд оролцоно. Айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Ж.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ХХААХҮ-ийн сайд Х.Бадамсүрэн, ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Г.Дашням нар багтсан. Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус танхимын гишүүн ААН-үүдийн захирлууд Москвад иржээ.
| Н.Учрал нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө |
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-22 09:36:53