“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ (2023–2026)”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Боловсролын дэд сайдаар ахлуулсан орон тооны бус зөвлөл хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, арга хэмжээг тодорхойллоо.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын дарга нар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөлөл багтдаг. Хуралдаанаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн дараах арга хэмжээг 2026 онд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Үүнд:
• Эхийн хэвлийд ураг бүрэлдэх үеэс эхлэн амьдралын эхний 1000 хоногт хүүхдийн хөгжил, өсөлтийг дэмжих, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр, гарын авлага боловсруулах, хэрэгжүүлэх;
• Эх, хүүхдийн эрүүл мэндийн цахим дэвтэрт 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн мэдээллийг эцэг эх заавал оруулах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах;
• 2–6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлж, цогц хөгжлийг дэмжих;
• Хүүхэд хөгжил, хамгааллын салбар дундын үйлчилгээг мэдээллийн системд уялдуулах.
Цаашид 2026 онд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн арга хэмжээний төлөвлөгөө (2027–2030)”-г боловсруулан батлуулах замаар салбар дундын бодлого, хэрэгжилтийн уялдааг ханган ажиллах юм.
| БЯ: Ураг бүрэлдэх үеэс эхлэх 1000 хоногт зориулсан гарын авлага боловсруулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02