Эдийн засагч Ч. Отгочулууг "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн захирлаар томилжээ.
Тэрбээр 2010 онд тус төвийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хувьд эдийн засгийн бодлого болон судалгааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажилласан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Уул уурхайн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Цагаан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Отгочулууд хандаж, “Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах зорилт дэвшүүлсэн түүхэн үед ажиллах болж байна. Монгол Улс хэмээх нэг цул, энэ том айлыг дэлхийн дэвжээнд гарахад юу болж, юу болохгүй байгааг бодитоор хэлж хамтран ажиллах хэрэгтэй. Төвийн үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийг өргөжүүлэх саналаа бэлтгэж танилцуулаарай” гэж захижээ.
| Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14