УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2025.03.20/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич, тус Улсын Тэргүүний орлогч Кочетова Екатерина Николаевна болон Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Тээвэр, эрчим хүч, замын аж ахуй, Аялал жуулчлал, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, манай улсын мөнхийн хөрш ОХУ, тэр дундаа монголчууд бидэнтэй соёл, уламжлал, зан заншил, бичиг үсэг нэн ойр Бүгд найрамдах Буриад Улсын Тэргүүн Засгийн газрынхаа өргөн бүрэлдэхүүний хамтаар харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. 2024 онд манай улсад тохиолдсон зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд танд дахин талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна гэв.
Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа шинэ цаг үед улам баяжин батжиж, бүхий л салбарт өргөжин хөгжиж ирлээ. Тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улстай зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг шинэ төвшинд хөгжүүлэх боломж бүрэлдэж байна.
Тухайлбал, зам тээврийн салбарт хамтран ажиллах хууль эрх зүйн орчин бүрэлдэж, цаашид улс орон дамжсан ачаа тээврийг өргөжүүлэх боломжтой боллоо. Мөн хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд боловсролын салбарын хамтын ажиллагаа чухал.
Тиймээс Монгол Улсаас манай улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 монгол оюутан манай улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа. Бид цаашид монгол оюутны тоог 500 хүргэх зорилт тавьсан. Мөн манай улсын эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж нэвтэрсэн. Тиймээс монголчууд хямд зардлаар эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хүсэлтэй байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жимс, жимсгэний мод бут тариалахад тусалж хамтран ажиллаж эхэллээ гээд энэ мэтчилэн хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэв.
Тус уулзалтад ОХУ-аас Монголд Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын гишүүн А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар болон албаны хүмүүс байцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа |
2026-03-12 17:11:10
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47